Уриа үг

Батлан даалтын дэмжлэг
Баялаг бүтээгчдийн хөгжил

Бидний зорилго

Барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.

Эрх зүйн байдал

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

0
0
0
0

ТАЛАРХАЛ

Эрхэм хүндэт Үүсгэн байгуулагч, Хөрөнгө оруулагч, Хамтрагч, Харилцагч, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Та бүхэнтэйгээ шинэчилсэн цахим хуудсаараа мэндчилж байна. Зээлийн батлан даалтын сан нь Та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр Монгол орны өнцөг булан бүрт ажиллан баялаг бүтээж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч (ЖДҮҮЭ) нартаа санхүүжилт авах боломжийг нь бүрдүүлэн өгч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эх орныхоо эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлж байгаадаа үргэлжид талархаж байдаг билээ.

Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахал өвчнөөс үүдэн Монгол улсын ЖДҮҮЭ-дэд санхүүгийн хүндрэл тулгарч байгаа энэ цаг үед Сангаас хийж хэрэгжүүлж буй ажлуудаас цухас дурьдвал: Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Голомт банктай хамтын ажиллагааг эхлүүлж Голомт банкны Улаанбаатар хот, 14 аймгийн 75 салбар нэгжээр дамжуулан 4561 ЖДҮҮЭ-д эх үүсвэртэй, батлан даалттай зээл авах боломжийг нээж өглөө. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд "Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл"-д батлан даалт гаргах ажилд анхнаас нь сэтгэл нэгтэйгээр дэмжин оролцож өнөөдрийн байдлаар 205 ЖДҮҮЭ аж ахуйн нэгжид батлан даалт гаргаж 1667 ажлын байр хадгалж, 519 ажлын байр шинээр нэмэгдэхэд хувь нэмэр оруулжээ. Банк бус санхүүгийн байгууллагын харилцагч ЖДҮҮЭ-дэд зориулсан тусгайлсан шинэ бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нэвтрүүллээ.

Манай хамт олон харилцагч бизнес эрхлэгчиддээ үзүүлж буй үйлчилгээгээ өргөжүүлэх, хөнгөн шуурхай болгох, мэдээллийг ил тод, нээлттэй хүргэхэд илүү анхаарч ажиллаж байгаагийн нэг нь өнөөдөр миний тантай мэндчилж байгаа Сангийн цахим хуудасны шинэчилсэн хувилбар болж байна Мөн Та бүхэнд Сангийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг "E-Mongolia" цахим системээр авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Та бүхнийхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг

Бидний Tvvx

2021.02.17

Шинэ бүтээгдэхүүн

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргаж эхлэв.

2016.03.07

Шинэ бүтээгдэхүүн

АХБ-ны "Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь" төслийн гэрээг байгуулж, Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт гаргаж эхлэв.

2013.05.31

Анхны батлан даалт

Зээлийн батлан даалтын хороо хуралдаж барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт Сангийн анхны батлан даалтыг гаргахаар шийдвэрлэв.

2013.04.11

ЗБДС-ийн үйл ажиллагааг албан ёсоор нээв.

2012.02.10

Монгол Улсын Хууль

Монгол Улсын Их хурлаас "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хуулийг батлав.