"Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган" хойд америкт дахь бүртгэл явагдаж байна

ЗОРИЛГО: 

  • "Монголын Худалдаа, Хөрөнгө Оруулалт, Өв Соёлын Олон Улсын Чуулган" хүрээнд соёл урлаг, ёс заншил, үйлдвэрлэл технологи, бизнес эрхлэлт гэсэн өргөн хүрээнд улс орноо танилцуулах, сурталчлах,
  • Монгол Экспорт хөтөлбөрийн
  • Олон улсын стандартын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих
  • Экспортын зах зээлийн хүрээг тэлж, экспортыг нэмэгдүүлэх
  • Дэлхийн худалдааны байгууллагын "Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр"-ийн хүрээнд хөнгөлөлт эдлэх боломжоо бүрэн ашиглах зэрэг зорилго, зорилтыг хэрэгжүүлэх,
  • Нүүдэлчин соёл уламжлал, арга ухаан шингэсэн байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд дэлгэн хэрэглэгчдийн хүртээл болгох,
  • Бизнес эрхлэгчдээ дэмжих, чадваржуулах зорилго бүхий сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлэх зэрэг зорилгын хүрээнд зохион байгуулна.

ХАМРАХ ХҮРЭЭ: Үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, барилга, тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, мэдээлэл технологи, эрүүл мэнд, финтек, харилцаа холбоо, банк, санхүүгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, дэмжигч, ивээн тэтгэгч байгууллагууд оролцох боломжтой

АЧ ХОЛБОГДОЛ:

  • Тухайн зах зээлүүдэд амжилттай нэвтрэх сургалт зөвлөгөө авах
  • В2В бизнес уулзалтуудад оролцож хамтран ажиллагч түншлэл бий болгох
  • Монгол Улсаа Дэлхийн олон орны төлөөлөлд сурталчлан таниулах
  • Бараа бүтээгдэхүүнээ АНУ, Канадын зах зээлд танилцуулж сурталчлах, худалдан борлуулах 
  • Хөрөнгө,оруулалтын төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж хөрөнгө оруулалт татах
  • Оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Mongolian Gallery нэрийн Amazon, Ebay, ETSY дээрх цахим болон Нью Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвд байрлах "Mongolian Gallery" биет сувгуудаар дамжуулан хамгийн ачаалал ихтэй 2 сарын турш борлуулалт хийх

"МОНГОЛЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ӨВ СОЁЛЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН 2021"- ИЙН ХҮРЭЭНД:

  • Хөрөнгө оруулалтын чуулган
  • Төр засгийн байгууллагуудын уулзалт АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагууд, Засгийн газрын байгууллагуудтай Монгол Улсын ижил төстэй агентлаг, газруудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
  • Бизнесийн салбарынхны уулзалт
  • Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр танилцуулах
  • Үзэсгэлэн худалдаа
  • Соёл сурталчлах арга хэмжээ
  • Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг улс орноо сурталчлан таниулсан үндэсний үйлдвэрлэгчийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эвентүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХУГАЦАА: 

2021.11.15 – 2021.11.20 -  АНУ, ВАШИНГТОН ДИСИ

2021.11.20 – 2021.11.25 -  КАНАД, ТОРОНТО

 

Холбоо барих: 9696-8778, 8886-9202, 9918-0243

Вебсайт: www.exportmongolia.org

И-мэйл: consult@exportmongolia.mn

Бусадтай хуваалцаарай