Худалдаа хөгжлийн банкны эдийн засагчдын дунд сургалт зохион байгууллаа

Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Болортуяа, батлан даалтын мэргэжилтэн М.Баярмаа нар 2020 оны 07 сарын 07, 08-ны өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч нарт Батлан даалтад хэрхэн хамрагдах вэ? сэдвийн дор сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар Азийн хөгжлийн банк, ЗБДС хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь“ төслийн танилцуулга хийгдэж, батлан даалттай зээлийн судалгааг хэрхэн хийх, батлан даалт гаргах журмаас танилцуулж, гарын авлага тарааж ажиллав.

Бусадтай хуваалцаарай