Хамтран ажиллагч байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

Зээлийн батлан даалтын сангийн удирдлага, мэргэжилтнүүд болон Хөгжлийн шийдэл ТББ-ын BEST (Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх) хөтөлбөрийн  мэргэжилтнүүдийн харилцан үр дүнтэй, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилго бүхий хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн эхний хэсэгт BEST хөтөлбөрөөс сургалт, зөвлөх үйлчилгээний танилцуулга, ЖДҮҮЭ-ийн  санхүүжилт авах боломж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Уулзалтын хоёрдугаар хэсэгт Зээлийн батлан сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй батлан даалттай төслийн зээлийн талаар болон зээлийн батлан даалтын өнөөгийн боломжийн талаар Захиргааны газрын дарга Д.Батзогсох дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтын үр дүнд Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудыг тодорхойлж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зээлийн батлан даалтын үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах чиглэлийн хамтарсан сургалт, уулзалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, ном, гарын авлага бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Бусадтай хуваалцаарай