ЗБДС, НЖДҮҮДТ хамтарсан сургалт зохион байгууллаа.

ЗБДС-ийн гүйцэтгэх захирал Ш.АЛТАНЧИМЭГ

Батлан даалттай зээлийн тогтолцоо, ЖДҮҮЭ-ийн өнөөгийн нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дамжуулан хүргэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Зээлийн батлан даалтын тогтолцоо ЖДҮҮ эрхлэгчдийн бодит дэмжлэг" сургалтыг “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-тэй хамтран зохион байгууллаа. ЗБДС-ын үйл ажиллагаа, ЖДҮҮЭ өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ мөн Ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөн, СЭЗИС-ын багш Ж.Дэлгэрсайхан ЗБДС-ын ахлах мэргэжилтэн М.Баярмаа нарт талархал илэрхийлье. 
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье!


Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн дарга Г.ГАНГАМӨРӨН

СЭЗИС-ийн багш Ж.ДЭЛГЭРСАЙХАН

ЗБДС-ийн ахлах мэргэжилтэн М.БАЯРМАА

 

Бусадтай хуваалцаарай