Эн Ви Си ББСБ-ын харилцагч Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг авах боломжтой боллоо.

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Эн Ви Си ББСБ-н Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэням нар 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэхүү гэрээ байгуулагдсанаар Эн Ви Си ББСБ-ын харилцагч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид богино хугацаанд батлан даалтад хамрагдах, санхүүгийн чадавхаа бэхжүүлэх боломж нэмэгдэж байна.

Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж, банк бус санхүүгийн байгууллагын харилцагч Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид батлан даалтын үйлчилгээ хүрэх нөхцөлийг тэлж өгсөн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа билээ.

Бусадтай хуваалцаарай