АХБ-ны эх үүсвэртэй төслийн зээлийн нөхцөл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Капитрон банктай хамтран ажиллах гэрээг шинэчлэн баталлаа.
АХБ-ны эх үүсвэртэй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төслийн зээлийн нөхцөл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Капитрон Банк / Capitron bank /-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн баталлаа.
Зээлийн шинэчлэгдсэн нөхцөл:
Төслийн зээлийг өмнөх зээлд шилжүүлэх боломж:
Хүсэж буй зээлийн 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээг өмнөх зээлд шилжүүлэх боломжтой.
Дараах тохиолдолд 100 хувьтай тэнцэх хэмжээг өмнөх зээлд шилжүүлэх боломжтой.
- Дахин санхүүжүүлж буй зээл нь 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө хэвийн ангилалтай, бүтцийн өөрчлөлт хийгээгүй байх.
- Зээлдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх.
/Корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр үед хүчинтэй/