Зээлийн батлан даалтын сан Жи Эс Би Капитал ББСБ-тай хамтран ажиллахаар боллоо.
Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Жи Эс Би Капитал ББСБ-ын Захирал Ч.Чинбат нар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар тус ББСБ-ын харилцагч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид батлан даалттай зээлд хамрагдах боломж нээгдлээ.
Зээлийн нөхцөл:
Зээлийн төрөл |
|
Зээлийн дээд хэмжээ |
80,000,000₮ |
Зээлийн хугацаа |
48 сар хүртэл |
Зээлийн хүү |
ББСБ-ын нөхцөлөөр |
Батлан даалтын хувь, хэмжээ |
Зээлийн 60% хэртэл /48,000,000₮-с хэтрэхгүй/ |
Үйлчилгээний хураамж |
50,000₮ /нэг удаа төлнө/ |
Батлан даалтын шимтгэл |
|
ЖДҮҮ эрхлэгчид тавигдах шаардлага:
- Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (Гэрчилгээ, тодорхойлолт)
- Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх
- Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
- Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх