“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2022” АЯН ЭХЭЛЛЭЭ

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аян эхэллээ. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой тус аянг дэлхий нийтээр 10 дахь жилдээ тэмдэглэж байна.  

Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аяны хүрээнд хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар зохион байгуулна. Ингэхдээ “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт”, “Ирээдүй рүү чиглэсэн хуримтлал ба хөрөнгө оруулалт”, “Мөнгөө зөв удирдаж, ирээдүйн санхүүгийн сайн, сайхан, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх том алхам” зэрэг сэдвийн хүрээнд сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион явуулах юм.

Аяныг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Зээлийн батлан даатлын сан, арилжааны банкууд, Рио Тинто ХХК, Юнител групп, Lemon Press компани,  Мобифинанс ББСБ хамтран хэрэгжүүлж байна.

Бусадтай хуваалцаарай