"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд орон нутгууд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон хүнс үйлдвэрлэгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж Хөвсгөл аймагт нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Тус арга хэмжээнд:
- Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
- Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Д.Эрдэнэбаяр,
- ХХААХҮЯамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
- Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нар Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймагт тус тус ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Тус арга хэмжээг бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулах бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-наас 2022 оны 11 дүгээр сарын 01-нийг дуустал үргэлжилнэ.
Энэхүү арга хэмжээний үеэр Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, Батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах” талаар илтгэл тавьж мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.