Хуванцар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд батлан даалттай зээлд хамрагдах боломжтой.
“Каритас Чех Репаблик” болон “Зээлийн батлан даалтын сан”-аас хамтран Европын Холбооны Switch-Asia-II хөтөлбөр, Австралийн Сайн Дурын Хөтөлбөрийн санхүүжүүлэлттэй хэрэгжиж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийн хүрээнд "БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХОЛБОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА"-г 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд “Хуванцар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл” эрхлэгчдэд “Зээлийн батлан даалтын сан” болон арилжааны банкнуудын төлөөлөл болох Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Ариг банкнууд оролцож батлан даалттай зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл хүргэлээ.