Шилжилт хөдөлгөөний чиглэлээр орон нутагт ажиллах "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" сургалт зохион байгуулагдлаа.
"IOM Mongolia" НҮБ-ын “Шилжилт Хөдөлгөөний Байгууллага”-аас Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 21 аймгийн шилжин суурьшигчдад шууд үйлчилгээ үзүүлдэг 42 төрийн албан хаагчид хамрагдлаа. Тус сургалтаар Зээлийн батлан даалтын сангийн Гадаад харилцааны мэргэжилтэн М.Эрдэнэчимэг Батлан даалттай зээлийн бүтээгдэхүүн, тавигдах шаардлага, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл хүргэж ажиллаа.