“Амар байна уу 2023” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцогч ЖДҮҮ эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, батлан даалтад хэрхэн хамрагдах талаар мэдээлэл хүргэлээ.

“Нийслэлийн засаг даргын тамгын газар”, “Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар”, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас зохион байгуулж буй Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “Амар байна уу 2023” сар шинийн үзэсгэлэн худалдаа 2023.01.20-2023.02.20-ны өдрүүдэд “Шинэ зуун айл” худалдааны төвд зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч 21 аймаг, 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангаас хэрхэн батлан даалттай зээлд хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

    

    

Бусадтай хуваалцаарай