Нарантуул ОУХТ-д зээлийн батлан даалтын үйл ажиллагааг сурталчилах өдөрлөг болов

Худалдаа хөгжлийн банкны Нарантуул тооцооны төвтэй хамтран Нарантуул ОУХТ-д үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр банкны зээлийн болон батлан даалтын үйл ажиллагааг сурталчилах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр 37 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Сангийн болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй батлан даалттай төсөл,  Худалдаа хөгжлийн банкны зээлийн бүтээгдэхүүний талаар танхимийн сургалт хийж, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар мэдээллийг хүргэлээ.
 
Мөн 21 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй ганцаарчилсан уулзалт хийж нэмэлт зөвлөгөө өгч, 200 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байран дээр нь мэдээлэл, брошур, танилцуулга хүргэн ажиллаа.

Бусадтай хуваалцаарай