Сангийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Зээлийн батлан даалтын сангийн бүтцийг дор дурьдсанаар баталж, орон тооны дээд хязгаарыг 43 байхаар тогтоосон.

  • Захиргааны газар
  • Батлан даалтын газар
  • Эрсдэлийн удирдлагын газар
  • Батлан даалтын хяналт, өрийн удирдлагын газар
  • Төсөл, бизнес хөгжлийн газар

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл Та өөрийн дэлгэрэнгүй анкетаа info@cgf.mn хаягруу илгээнэ үү.

Бодлого, журам

Сангийн хүний нөөцийн хөгжлийн бодлогын зорилго нь Сангийн хүний нөөцийн менежментийн үндсэн чиглэл, баримтлах зарчим, эрхэмлэх зүйлсийг тодорхойлох, Сангийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн болон хөдөлмөрийн өндөр чадавх, бүтээмжтэй, харилцааны чадвартай хүний нөөцийг бүрдүүлэхэд оршино.

Агуулга

  1. Хүний нөөцийн бодлогын нийтлэг үндэслэл
  2. Хүний нөөцийн удирдлага ба манлайлал
  3. Хүний нөөцийн төлөвлөлт
  4. Ур чадварын шаардлага
  5. Ажлын байрны зураг авалт, судалгаа ба тодорхойлолт
  6. Хүний нөөцийн бүрдүүлэлт
  7. Хүний нөөцийн сонголт
  8. Албан тушаал дэвшүүлэх бодлого
  9. Хүний нөөцийн сургалт, хөгжүүлэлт
  10. Ажилтныг үнэлэх, урамшуулах, шагналын бодлого
  11. Цалин хөлс, нийгмийн баталгаа
  12. Хүний нөөцийн эрсдэлийн удирдлага
  13. Хүний нөөцийн чиглэлээрх гадаад, дотоод хамтын ажиллагаа
  14. Хөдөлмөрийн сахилга бат, хариуцлага

Дэлгэрэнгүй

Сангийн ажилтан нь ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана.

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙХ: Зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ нийтийн эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, шударга бус байдалтай үл эвлэрэн, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх.

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ: Тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж, ажил үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлбэл зохих хугацаанд нь гүйцэтгэхийн төлөө авч хэрэгжүүлбэл зохих бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн чанарын шаардлага хангасан гүйцэтгэл, үр дүнд хүрдэг, хүрэхийн төлөө өөрийгөө бүх талаар дайчлан ажиллаж, өөртөө болон бусдад зарчимч шаардлага тавьж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй хандах.

ЭРХЭЛСЭН АЖЛАА МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТӨВШИНД ГҮЙЦЭТГЭХ: Тухайн асуудлыг үндэслэлтэй, үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлан судалж, улмаар санал, танилцуулга, дүгнэлт боловсруулах, ажил үүргээ шударгаар гүйцэтгэх, өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлэхэд анхаарах.

САНГИЙН НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨХ: Санд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх.

Дэлгэрэнгүй