Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.

Батлан даалт авах аж ахуй нэгж нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банкны зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банкаар дамжуулан гаргана.

Батлан даалтын нөхцөл

Зээлийн төрөл Хөрөнгө оруулалтын
Эргэлтийн хөрөнгийн
Зээлийн дээд хэмжээ Банкны зээлийн нөхцөлөөр
Зээлийн хугацаа Банкны зээлийн нөхцөлөөр
Зээлийн хүү Банкны зээлийн нөхцөлөөр
Батлан даалтын хэмжээ Зээлийн 60 хүртэл хувь
Батлан даалтын дээд хэмжээ 420 сая төгрөг
Батлан даалтын үйлчилгээний хураамж 10,000 төгрөг
Батлан даалтын шимтгэл 1 жил хүртэл хугацаанд - 1%
2 жил хүртэл хугацаанд - 2%
2 жилээс дээш хугацаанд - 3%

Бүрдүүлэх материал

  • Банкны албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт
  • Сангаас шаардах нэмэлт материалууд
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт

Батлан даалт гаргахад хориглосон заалт

  • Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан дааттай
  • Тухайн зээл нь өмнөх зээлийг хаах зориулалттай /өмнөх зээлийг зээлдэгч өөрийн бизнестээ зориулж авсан байх ёстой бөгөөд одоо авч буй батлан даалттай зээлийн 75-аас ихгүй хувийг шилжүүлэхэд хамаарахгүй/
  • Байнгын оршин суух тодорхой хаяггүй
  • Өмнө нь төслийн зээлэнд хамрагдсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй
  • Сангаас шаардсан нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
  • Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн

Хамтран ажилладаг банкууд