“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 онд хэрэгжинэ. Уг төсөл нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй хүүтэй эх үүсвэртэй батлан даалттай санхүүжилтээр дэмжих зорилготой.

Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.

Батлан даалттай зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ 2 тэрбум төгрөг хүртэл
Зээлийн хугацаа 10 жилээс хэтрэхгүй
Зээлийн хүү Жилийн 8.8-15.0%
/Банк тус бүрийн хүүгийн хэмжээ харилцан адилгүй байна./
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 24 сараас хэтрэхгүй
Батлан даалтын хэмжээ Зээлийн 30%-60%
Батлан даалтын дээд хэмжээ 1.2 тэрбум төгрөг
Батлан даалтын үйлчилгээний хураамж 50,000 төгрөг
Батлан даалтын шимтгэл Жилийн 1%
/Батлан даалтын үлдэгдлээс тооцож, жил бүр төлнө/

Дахин санхүүжилт

  • Хүсэж буй зээлийн 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээг өмнөх зээлд шилжүүлэх боломжтой.
  • Дараах тохиолдолд 100 хувьтай тэнцэх хэмжээг өмнөх зээлд шилжүүлэх боломжтой:
    • Дахин санхүүжүүлж буй зээл нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хэвийн ангилалтай, бүтцийн өөрчлөлт хийгээгүй байх.
    • Зээлдэгч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх.
    /Корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр үед хүчинтэй/

Бүрдүүлэх материал

  • Батлан даалтын өргөдлийн маягт, хураамж төлсөн баримт
  • Компанийн гэрчилгээ, дүрэм /хуулбар/
  • ЖДҮҮЭрхлэгчийн тодорхойлолт
  • Компанийн хувьцаа эзэмшигч, зээлд төлөөлөх этгээдийн иргэний бичиг баримтууд
  • Төсөл /төслийн зааврын дагуу/
  • Санхүүгийн тайлан, орлого нотлох баримтууд /сүүлийн 1 жилийн/
  • Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа
  • Сангаас шаардсан холбогдох бусад баримт бичиг

Батлан даалт гаргахад хориглосон заалт

  • Зээл авах хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын хугацаанд зээлдэгч, түүний холбогдох этгээд нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалт, түүнтэй адилтгах аккредитивын өрийн үлдэгдэлтэй байсан бол
  • Зээлийн батлан даалтын хорооноос батлан даалт гаргах болон батлан даалттай холбоотой бусад хүсэлтийг 2 удаа татгалзан шийдвэрлэснийг сүүлийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дахин дотор ирүүлсэн
  • Сантай ижил төрлийн гуравдагч этгээдээр баталгаа, батлан даалт гаргуулсан бол
  • Хэрэглээний зээл
  • Барьцаа хөрөнгө нь хүрэлцээтэй
  • Шугамын зээл
  • Барьцаалах боломжтой хөрөнгийг сүүлийн 6 сарын хугацаанд бусдад үнэ төлбөргүй хэлбэрээр шилжүүлсэн, худалдсан /хөрөнгийг бусдад худалдан борлуулснаас олсон орлогыг үйл ажиллагаандаа зарцуулсныг нотолсон тохиолдолд хамаарахгүй/
  • Тухайн зээл нь зургаан сараас илүү хугацаанд хэсэгчлэн олголт хийх нөхцөлтэй
  • Тухайн зээл нь өмнөх зээлийг хаах зориулалттай /өмнө нь тухайн зээлдэгч өөрийн бизнестээ зориулж авсан зээлийн 50-иас доош хувийг шилжүүлэхэд хамаарахгүй/
  • Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
  • Сангаас шаардсан баримт, материал, нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
  • Өмнө нь авсан хөнгөлөлттэй төслийн зээл, батлан даалтыг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон бол
  • Байнгын оршин суух тодорхой хаяггүй
  • Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа
  • Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ
  • Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах

Хамтран ажилладаг банкууд