Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргана.

Батлан даалттай зээлийн нөхцөл

Зээлийн төрөл Эргэлтийн хөрөнгийн
Зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл
Зээлийн хугацаа 3 жилээс хэтрэхгүй
Зээлийн хүү Жилийн 3%
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй
Батлан даалтын хэмжээ Зээлийн 60% хүртэл
Батлан даалтын дээд хэмжээ 300 сая төгрөг
Батлан даалтын шимтгэл Батлан даасан дүгийн 1%

Бүрдүүлэх материал

  • Банк, санхүүгийн байгууллагын албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт
  • НӨАТ төлөгч болохыг нотлох баримт
  • Сангаас шаардах нэмэлт материалууд

Хамтран ажилладаг банкууд