Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.

Батлан даалт авах аж ахуй нэгж иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банк бус санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргана.

Батлан даалтын нөхцөл

Зээлийн төрөл Хөрөнгө оруулалтын
Эргэлтийн хөрөнгийн
Зээлийн дээд хэмжээ 80 сая хүртэлх төгрөг
Зээлийн хугацаа 48 сар хүртлэх
Зээлийн хүү ББСБ-ын зээлийн нөхцөлөөр
Батлан даалтын хэмжээ Зээлийн 60 хүртэл хувь
Батлан даалтын дээд хэмжээ 48 сая төгрөг
Батлан даалтын үйлчилгээний хураамж 50,000 төгрөг
Батлан даалтын шимтгэл 1 жил хүртэл хугацаанд - 1%
2 жил хүртэл хугацаанд - 2%
3 жил хүртэл хугацаанд - 3%

Бүрдүүлэх материал

  • ББСБ-ын албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт
  • Сангаас шаардах нэмэлт материалууд
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт

Тавигдах шаардлага

  • Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
  • Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх
  • Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (Гэрчилгээ, тодорхойлолт)

Батлан даалт гаргахад хориглосон заалт

  • Зээл авах хүсэлт гаргахаас өмнө 6 сарын хугацааанд зээлдэгч, түүний холбогдох этгээд нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалт, түүнтэй адилтгах аккредитивын өрийн үлдэгдэлтэй байсан;
  • Өмнө авсан хөнгөлттэй төслийн зээл, батлан даалтыг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон;
  • Сангаас шаардсан баримт, материал, нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан;
  • Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
  • Тухайн зээл нь өмнөх зээлийг хаах зориулалттай /тухайн зээлийн 75-иас доош хувийг шилжүүлэхэд хамаарахгүй/;
  • Тухайн зээл нь хэсэгчлэн олголт хийх нөхцөлтэй;
  • Барьцаалах боломжтой хөрөнгийг сүүлийн 6 сарын хугацаанл бусдад үнэ төлбөргүй хэлбэрээр шилжүүлсэн худалдсан;
  • Шугамын зээл, Хэрэглээний зээл;
  • Сантай ижил төрлийн гуравдагч этгээдээр баталгаа, батлан даалт гаргуулсан бол;
  • Барьцаа хөрөнгө хүрэлцээтэй;
  • Зээлийн батлан даалтын хорооноос батлан даалт гаргах болон батлан даалттай холбоотой бусад хүсэлтийг 2 удаа татгалзан шийдвэрлэснийг сүүлийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор дахин ирүүлсэн;
  • Компаний хувьцаа эзэмшигч нь сүүлийн 6 сарын хугацаанд хувьцаа эзэмшигчээс хасагдсан бол;