Орон нутгийн ипотекийн зээлийн, урьдчилгаа төлбөрийн батлан даалт

Зээлийн Батлан Даалтын Сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна.
Хорин нэгэн аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.

Батлан даалтын нөхцөл

Зээлийн төрөлОрон нутгийн ипотекийн зээлийн (жилийн 6%) урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалт
Зээлийн зориулалтОрон сууц худалдан авах
Хамрах хүрээ21 аймаг болон УБ хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд
Зээлийн хэмжээ

150 сая төгрөг хүртэл

Зээлийн хүүЖилийн 6%
Батлан даалтын хэмжээУрьдчилгаа төлбөрийн 60% хүртэл
Батлан даалтын шимтгэлЖил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн 1%
Батлан даалтын үйлчилгээний хураамж10,000 төгрөг

 

•    Зээлдэгчийн батлан даалт гаргуулах хүсэлт /маягт, өргөдөл/
•    Банкны албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
•    Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
•    Сангаас шаардах нэмэлт материалууд