Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого, Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулж иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийн хэмжээ 100.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байсныг 150.0 сая төгрөгөөс хэтрэхгүй болгон нэмэгдүүллээ.
Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлтийг тусгалаа.