ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН

УРИА ҮГ

Батлан даалтын дэмжлэг
Баялаг бүтээгчдийн хөгжил

БИДНИЙ ЗОРИЛГО

Барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.


МЭНДЧИЛГЭЭ

    Эрхэм хүндэт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоологчид, иргэд Та бүхэндээ Зээлийн батлан даалтын сангийнхаа хамт олны өмнөөс болон хувиасаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн мэндчилж байна.
Зээлийн батлан даалтын сан нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг, 330 суманд барьцаа хөрөнгө болон орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршооны гишүүн малчид, иргэдийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин эдийн засгийн бодит өсөлтөд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
   Манай байгууллага харилцагч, зээлдэгчдийн үйл ажиллагаанд тохирсон олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээс хоршооны гишүүн малчдад зориулсан батлан даалтын бүтээгдэхүүн нь уламжлалт мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүдсэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчид хоршин нэгдэж хамтын хөдөлмөр эрхлэх, мал маллах үйл ажиллагааг бизнес эрхлэх боломж болгон хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээг сум, баг, малчин өрх бүрийн гэрт хүргэлээ.
   Зээлийн батлан даалтын сан нь Азийн хөгжлийн банктай хамтран жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлж, тэдний хөгжих, өрсөлдөх чадвараа сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилласнаар зарим аж ахуйн нэгж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байгаа нь бидний хамтын хөдөлмөр, хамтын үр дүн, амжилт юм. 
   Бидний үйл ажиллагаа төрийн байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллага, олон улсын байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, туслалцаа дэмжлэггүйгээр явах боломжгүй юм.
   Энэ дашрамд хамтран ажиллагч төрийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага түүний хамт олон гүн талархлаа илэрхийлж ажлын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхний итгэл, дэмжлэг бидний хөгжил, урам зоригийн эх булаг билээ.

 

БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГ ҮРЖИН НЭМЭГДЭЖ
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ХӨГЖИЛ ТАСРАЛТГҮЙ ӨСӨХ БОЛТУГАЙ.

ХҮНДЭТГЭСЭН,

 

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 
Сарантуяагийн ЦОГТСАЙХАН