Орон нутгийн ипотекийн зээлийн, урьдчилгаа төлбөрийн батлан даалт

Зээлийн Батлан Даалтын Сан нь МУ-ын Засгийн газраас баталсан "Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого"-ын хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна. 
Хорин нэгэн аймагт банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.

Батлан даалтын нөхцөл

Зээлийн төрөлИпотекийн 3%-ийн зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалт 
Зээлийн зориулалтОрон сууц худалдан авах
Хамрах хүрээ21 аймаг
Зээлийн хэмжээ150 сая төгрөг хүртэл
   
Зээлийн хүүЖилийн 3%
Батлан даалтын хэмжээУрьдчилгаа төлбөрийн 60% хүртэл
Батлан даалтын шимтгэлЖил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн 1%
Батлан даалтын үйлчилгээний хураамж10,000 төгрөг

 

Бүрдүүлэх материал

•    Зээлдэгчийн батлан даалт гаргуулах хүсэлт /маягт, өргөдөл/
•    Банкны албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
•    Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
•    Сангаас шаардах нэмэлт материалууд

Зээлдэгчид тавигдах шаардлага


•    Төвлөрлийг сааруулах 1% хүүтэй зээлд хамрагдаж, орон нутагт үйл ажиллагаа нь шилжсэн аж ахуй нэгжид ажилладаг, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэн;
•    Орон нутагт ажиллаж, амьдрах зорилгоор Улаанбаатар хотоос шилжин суурьшсан, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэн;
•    Орон нутагт амьдардаг, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэн; Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.5, 2.6-д заасан шаардлагыг хангасан байна.
 

Харилцагч банкууд