ҮНДСЭН БАТЛАН ДААЛТ

Үндсэн батлан даалт нь Арилжааны банкнаас аль ч төрлийн бизнесийн зээл хүсэж буй барьцаа хөрөнгийн дутагдалтай ЖДҮҮЭ нарт олгогдох боломжтой.
Уг батлан даалтын хүрээнд анхан шатны зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд зээлийн судалгаа хийж зээлийн хорооны шийдвэр гарсны дараагаар судалгааны материалыг
Санд хүргүүлнэ. Тухайн батлан даалтын хүсэлтийг Сан судалж батлан даалтын хорооны шийдвэр гарсаны дараагаар зээл олголт хийгдэнэ. 

БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Нөхцөл Тайлбар
Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ:-Зээлийн дээд хэмжээ байхгүй
Нэг зээлдэгчид олгох батлан даалтын дээд хэмжээ:1.2 тэрбум ₮Зээлдэгч 1-с дээш удаа нэг зэрэг батлан даалт авах боломжтой бөгөөд батлан даалтын нийлбэр дүн 1.2 тэрбум төгрөгөөс ихгүй байна.
Батлан даалтын хувь:Зээлийн 60 хувь хүртэлЗээлийн дүнгээс тооцно.
Хамрах хүрээ:Монгол улсЖДҮҮЭ-ийн бүртгэлтэй бүсэд судалгааны хүсэлтийг өгнө.
Зээлийн зориулалт:Эргэлтийн хөрөнгө Хөрөнгө оруулалтҮндсэн батлан даалтын хүрээнд дараах зээлүүдэд батлан даалт гаргана.
Үүнд: 1. Цагаан алт хөтөлбөрийн зээл
2. Атар-4 хөтөлбөрийн зээл
3. Хүнсний хувьсгал хөтөлбөрийн зээл
4. Бусад бизнесийн зээл
Батлан даалттай зээлийн хугацаа:Банкны нөхцөлөөрБанкны зээлийн шийдвэрийн дагуу олгогдоно.
Батлан даалтын хугацаа: Зээлийн хугацаатай ижил нөхцөлөөр олгогдоно.
Батлан даалтын хураамж:10’000 төгрөгНэг удаа
Батлан даалтын шимтгэл:1-3%1 хүртэлх жил- 1 хувь
1-2 хүртэлх жил- 2 хувь
2-3 хүртэлх жил- 3 хувь
Батлан даалттай зээлийн зээлдэгчийн төлөх хүү:Банкны нөхцөлөөрБанкны зээлийн шийдвэрийн дагуу олгогдоно.

 

БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Тавигдах шаардлагаТайлбар
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлж тодорхойлолт авсан байхЖДҮҮДТ хуулийн 4.1.1-д заасан ЖДҮҮЭ байх. ЖДҮҮЭ-ийн тодорхойлолтын хугацааг шалгаж ирүүлнэ.
Нэгээс дээш жил үйл ажиллагаа эрхэлсэн
санхүүгийн орлоготой байх
Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэнээр үйл ажиллагаа эрхэлж орлого олсон тохиолдолд үйл ажиллагаа эрхэлсэнд тооцно
6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн,
чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх
Үүнд: татвар, нийгмийн даатгалийн шимтгэлийн өр, 10 сая төгрөгөөс доош дүн бүхий хэрэглээний зээл, төлбөр хамаарахгүй.
Зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх - Зээлдэгч, зээлдэгчийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө, зээлдэгч нэг
хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн гэр бүлийн
гишүүдийн хөрөнгийн үнэлгээний нийлбэр дүн нь зээлийн хэмжээнд
хүрэхгүй байх
 - Зээлд барьцаалах хөрөнгийн үнэлгээг зээлдүүлэгч Банк хийнэ.
 - Банкны шаардлагыг хангасан барьцаа хөрөнгө

 

Сан нь дараах зээлдэгчид батлан даалт гаргахыг хориглоно.
1. Сангаас шаардсан баримт, материал, нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
2. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
3. Өмнө авсан батлан даалттай зээлийг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон. Үүнд: тухайн зээл төлөгдөж дууссанаас 1 жилийн хугацаа өнгөрсөн бол хамаарахгүй.
4. Барьцаалах боломжтой хөрөнгийг сүүлийн 6 сарын хугацаанд бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулахаас бусад зорилгоор шилжүүлсэн.
5. Зээлдэгчийн хувьцаа эзэмшигч нь сүүлийн 6 сарын хугацаанд хувьцаа эзэмшигчээс хасагдсан. Үүнд нас барсан, шүүхийн шийдвэр гарсан, хасагдсан хувьцаа эзэмшигчийн нэр дээр барьцаалах боломжтой хөрөнгө байхгүй.

БАТЛАН ДААЛТЫН ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Банк нь зээлдэгчийн хүсэлтийг шаардлагатай бусад баримт бичгийн хамт бүрэн хүлээн авч зээлийн болон батлан даалтын шаардлага хангасан эсэхэд судалгаа хийж, банкны зээлийн хороонд танилцуулан зээл олгох эсэх шийдвэрийг гарсаны дараа доорх бүрдүүлэх материалыг Санд хүргүүлнэ. Батлан даалт гаргуулах хүсэлт ирүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж цахимаар болон цаасаар (салбар нэгжийн зохион байгуулалтаас хамаарна) ирүүлнэ.

 Бүрдүүлэх материал
13ээлийн хорооны шийдвэр болон банкнаас зээлдэгчид зээл олгох тухай албан бичгийн хамт
2Батлан даалтын үйлчилгээний хураамж төлсөн баримт
3Батлан даалтын өргөдлийн маягт
4Компанийн гэрчилгээ, дүрэм (хуулбар)
5Компанийн хувьцаа эзэмшигч, зээлд төлөөлөх этгээдийн иргэний бичиг баримт, хорооны тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа
6Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт
7Засгийн газрын, банкны бус бусад эх үүсвэрээр олгох зээлийн хувьд тухайн төсөл хэрэгжүүлэгчээс дэмжигдсэн бичиг, /төсөл/
8Зээлийн зориулалт, зарцуулалтыг нотлох баримтууд
9Татварт тайлагнасан санхүүгийн тайлан (сүүлийн 1 жил)
10Дансны хуулга, орлого, зарлагыг нотлох баримт, түүвэр, бараа материалын үлдэгдэл, өглөг, авлагын жагсаалт
11Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
12Компаний хувьцаа эзэмшигчийн нэр дээр хуулийн этгээдтэй эсэх лавлагаа
13Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга.
14Барьцаа хөрөнгийн үнэлгээ, гэрчилгээ, лавлагаа
15Бусад шаардлагатай баримт, барьцаа хөрөнгийн болон үйл ажиллагааны зураг