АЗИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГУУДЫН ХОЛБООНЫ (ACSIC) 37 ДАХЬ БАГА ХУРАЛ ТАЙВАНЬ УЛСЫН ТАЙБЭЙ ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

         Азийн батлан даалтын сангуудын холбооны (ACSIC) 37 дахь удаагийн олон улсын бага хурал 2025 оны 11-р сарын 10-14-ний өдрүүдэд Тайвань улсын Тайбэй хотноо амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Тус хуралд Азийн 14 орны 20 батлан даалтын сангуудаас нийт 150 орчим төлөөлөгч оролцлоо.

       Тайванийн зээлийн батлан даалтын сангийн санаачилгаар зохион байгуулсан энэхүү хурал нь олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн, "Санхүүгийн инновацаар дамжуулан зээлийн батлан даалтын механизмын үр ашгийг дээшлүүлэх нь" сэдвийн хүрээнд боллоо. Тус хурал нь Азийн батлан даалтын сангуудын холбоо нь санхүүгийн хамтын ажиллагаа, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг (ЖДҮҮ) дэмжих тогтолцоонд манлайлах үүрэг гүйцэтгэж буйг дэлхий дахинд дахин харуулсан чухал үйл явдал боллоо.

      ACSIC-ийн 37 дахь бага хурлаар, зээлийн батлан даалтын байгууллагууд эрсдэлийн удирдлага, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухаан, том өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиг хандлагад хүрсэн бөгөөд технологи нь ЖДҮ-ийн тогтвортой хөгжлийг дэмжих гол хөдөлгөгч хүч болохыг хүлээн зөвшөөрлөө.

АЗИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГУУДЫН ХОЛБООНЫ (ACSIC) 37 ДАХЬ БАГА ХУРАЛ ТАЙВАНЬ УЛСЫН ТАЙБЭЙ ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.