АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТЫН ХҮРЭЭНД БОГД БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төслийн хүрээнд Зээлийн батлан даалтын сан Богд банктай хамтран ажиллах гэрээнд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа. 
Хамтран ажиллах гэрээний хүрээнд Богд банкны харилцагч барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар АХБ-ны эх үүсвэртэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий батлан даалттай зээлд хамрагдах боломж бүрдээд байна. 
Тус батлан даалттай зээлийн санхүүжилтээр зээлдэгч 1.2 тэрбум төгрөгийн батлан даалттай, 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 8.88-12.34 хувийн хүүтэй 10 хүртэлх жилийн хугацаатайгаар Богд банкнаас авах боломжтой юм.
Батлан даалттай бизнесийн зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 
Зээлийн батлан даалтын сангийн 7700-2035
Богд банкны 7577-1199 утсаар лавлах боломжтой.