Энх тайвны гүүрний баруун хойно,
Гэрэгэ тауэр, 6-р давхар
08:30 - 17:30
Даваа - Баасан
Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй зээл, санхүүжилт хүссэн төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг хэрхэн хийх сургалт орлоо. Сургалтад Богд банкны удирдлагууд хамрагдсан юм.
Эх дэлхийдээ ээлтэй санхүүгийн салбар нь санхүүжилтийн үр өгөөжөөс гадна байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг чухалчилдаг билээ. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хангах ямар ч үйл ажиллагаа байгаль орчинд нөлөөлж байдаг. Уг нөлөөллийн сөрөг талыг бууруулж, эерэг талыг нэмэгдүүлэхэд бүх салбар нэгжүүдийн уялдаа, хамтын ажиллагаа чухал юм.
Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалттай зээлийн судалгаанд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийг мөрдөн ажилладаг. Тиймээс байгаль орчин, нийгэмд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах зорилготойгоор тухайн зээл хүсэгчийн төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байхыг шаарддаг байна.