2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Төвийн бүсийн салбараас Хаан банк-ны Дархан-Уул аймаг дахь салбарын зээлийн ажилтнуудыг чадавхжуулах ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь зээлийн үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Сургалтын хүрээнд үндсэн эх үүсвэрийн болон АХБанкны эх үүсвэртэй батлан даалттай зээлийн судалгааны аргачлал, тэдгээрийн онцлог ялгаатай талуудыг дэлгэрэнгүй авч үзэв. Мөн зээлийн шийдвэр гаргалтад анхаарах гол хүчин зүйлс, эрсдэлийг үнэлэх арга барил, практикт тулгардаг нийтлэг асуудлуудын талаар оролцогчид санал солилцож, туршлага хуваалцлаа.
Онцлон дурдвал, батлан даалттай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, шаардлагыг зөв ойлгож, зээлдэгчийн төлбөрийн чадвар, санхүүгийн сахилга батыг бодитой үнэлэх нь зээлийн чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг сургалтын үеэр онцолсон юм. Түүнчлэн зээлийн судалгааг стандартын дагуу гүйцэтгэх, баримт бичгийн бүрдүүлэлтэд анхаарах, эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой зөвлөмж өглөө.
Энэхүү сургалт нь оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Цаашид ижил төрлийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, зээлийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах юм.
Шинэ мэдээ