Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулсан хоршооны гишүүн малчдыг Улаанбаатар хотод чадавхжуулах сургалт, БНХАУ-ын Эрээн хотод туршлага судлуулах хөтөлбөрт хамрууллаа.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь батлан даалттай зээл авсан хоршоодын үйл ажиллагааг дэмжих, сайн туршлагыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, хоршоод өөрсдийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар суралцахад оршино.
Хөтөлбөрийн хүрээнд Өвөр Монголын Эрээн хот дахь ангус үйлдвэрийн үхрийн фермерийн аж ахуй, Гэрэлт-Од сумын “Сайн ус” хүнсний ногооны өвөл, зуны хүлэмжийн аж ахуй болон “Ши Бэйхүн” сүү, цагаан идээний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.