ТӨВИЙН БҮСИЙН САЛБАРААС ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      2025 оны 12 сарын 17-ны өдөр зохин байгуулагдсан энэхүү сургалтаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, тавигдах шаардлага, батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах, ямар материал бүрдүүлэх, хүсэлт гаргах дараалал зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.

      Зээлийн батлан даалтын сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргадаг. Тодруулбал орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргадаг байна.

      Төвийн бүсийн салбар 1722 харилцагчийн 75,3 тэрбум төгрөгийн зээлд 41,3 тэрбум төгрөгийн батлан даалт хариуцаж байна.