Өвөрхангай аймагт Батлан даалттай хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн Б.Ариунаа нар Өвөрхангай аймагт Батлан даалттай хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Өвөрхангай аймгийн хувьд 40 зээлдэгчид 7.6 тэрбум төгрөгийн зээлд 3.8 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байна. Үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл 30 хувийг үйлдвэрлэлийн салбар, 28 хувийг худалдааны салбар, 30 хувийг үйлчилгээний салбар, 10 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар, үлдсэн 3 хувийг барилгын салбар тус тус эзэлж байна.

 

Үүний үр дүнд 395 ажлын байрыг хадгалж, 136 ажлын байр шинээр бий болжээ.