ЗБДС-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СОЛОНГОС УЛСАД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

Зээлийн батлан даалтын сан нь 8-р сард Азийн батлан даалтын сангуудын холбооны 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулсан билээ. Үр дүнд Солонгосын зээлийн батлан даалтын сангуудын холбоо (KOREG)-ын гишүүн Сэжун хотын батлан даалтын сан (Sejong CGF) болон Солонгосын Зээлийн батлан даалтын сан (KODIT)-гаас Монгол улсын Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүдэд туршлага судлах, чадваржуулах сургалтад оролцохыг урьсан.

 

 Сангийн төлөөлөл болох Батлан даалтын эрсдэлийн мэргэжилтэн М.Солонго, Б.Эгшиглэнт болон Батлан даалтын мэргэжилтэн Ц.Содгэрэл нар Сэжун хотын батлан даалтын сангийн туршлага судлах сургалтаа амжилттай дүүргэн, Сөүл хотод Солонгосын Зээлийн батлан даалтын сан (KODIT)-ын туршлага судлах сургалтад үргэлжлүүлэн суралцаж байна.

 

Энэхүү сургалтаар Сoлонгос улсын Зээлийн батлан даалтын сантай танилцаж, тус улсын зээлийн батлан даалтын систем, батлан даалттай зээл судлах, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг онол болон практик байдлаар судлах юм.