ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН БОЛОН ТӨРИЙН БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ИДЭВХЖҮҮЛНЭ

Төрийн банк нь Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан анхны банк бөгөөд 2013 оноос хамтран ажиллаж ирсэн.
 Төрийн банк, Зээлийн батлан даалтын сан нь байгууллага хоорондын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, батлан даалттай зээл дээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны 5 дугаар сарын 10-ны Бямба гаригт хамтарсан сургалт зохион байгуулж, санал солилцоо.
 Сургалтад Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон 2 байгууллагын газар, нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. 

Талууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга замын тодорхойлов.
 Сургалтын үр дүнд “Хүнсний хувьсгал”, “Атрын-4”, Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд батлан даалттай зээл олголтыг идэвхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, харилцагч зээлдэгчдэд хамтарсан сургалт зохион байгуулах, мэдээллээр хангаж ажиллахаар тохиролцлоо.
 Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгогдсон батлан даалттай зээлд хамтарсан хяналт мониторинг хийх, хоршооны гишүүн малчдыг чадавхжуулах чиглэлээр 2 байгууллагын салбар нэгж, удирдлагын бүх түвшинд хамтын ажиллагааг сайжруулж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахаар шийдвэрлэв.