Зээлийн батлан даалтын сан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран 21 аймгийн 100 гаруй хоршоологчдыг хамруулсан “ХОРШООЛОГЧИД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД-2025” туршлага судлах арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.
Арга хэмжээнд оролцогчдын 60% нь батлан даалттай зээл авсан хоршоодын төлөөлөл байна.
Зээлийн батлан даалтын сан нь батлан даалттай зээл авсан хоршоодыг чадавхжуулах талаар сургалт, мэдээлэл өгөх, гадаад, дотоод туршлага солилцох олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа явдал юм.
Хоршоологчид энэхүү арга хэмжээний хүрээнд хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, хоршооны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нэгдэж нийлэх, итгэлцэл бий болгох, хоршооны даргын манлайллыг үүсгэх, дундын хоршооны нэгдэлрүү шилжих талаар туршлага хуримтлуулах юм.
Шинэ мэдээ