Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс Баянзүрх дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Баянзүрх Нэг зүрх” сургалт, танилцуулгын өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Зээлийн батлан даалтын сангаас батлан даалттай зээлийн талаар мэдээлэл хүргэлээ.