ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААС “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОНО

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААС “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД БОЛОН ИРГЭДЭД БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд 2023.09.21-ний өдөр нээлтээ хийлээ.
Тус арга хэмжээ нь 2023.09.20-ны өдрөөс 2023.09.26-ны өдрийг дуустал зохион байгуулагдах юм. 
Энэ онд уг арга хэмжээ нь Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилгын дор хэрэгжиж байгаагаараа онцлог юм. 
Өдөрлөгөөр эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, хүнсний ногоо болон дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн бараа бүтээгдэхүүнүүд нэг дор үйлдвэрийн үнээрээ иргэд, хэрэглэгчдэд хүрч байгаа юм. 
Мөн Зээлийн батлан даалтын сангаас арга хэмжээнд оролцож буй аж ахуйн нэгжүүдэд батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэн ажилласан бол арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалтын талаарх мэдээллийг хүргэж байна. 
Иргэд аж ахуйн нэгжүүд батлан даалттай зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг гол асарт байрлаж байгаа Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүдээс лавлах боломжтой.