ЗГ-аас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

"Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төсөл батлагдсанаар ЗГ-аас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

Тус хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчин Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртлэх зээл авах боломж бүрдэх юм.

 

Ингэснээр малчид хоршсон байдлаар баг, сумынхаа түвшинд мах нядалгааны, арьс ширний зэрэг анхан шатны боловсруулалт хийдэг цехтэй болж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг болно.