Зөвлөгөөнд Зээлийн батлан даалтын сангийн Захиргааны газрын дарга Б.Ариунаа мэдээлэл хийж, Хойд бүсийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч ажиллаж байна.
Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 орчим малчин, хоршоологчид оролцож байна.
Зөвлөгөөнөөр Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явцыг үнэлэх, Зээлийн эргэн төлөлт, хоршоологчдын өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа танилцуулна.
✅Ерөнхий зохион байгуулагчид:
🔹Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
🔹Булган, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар
🔹Зээлийн батлан даалтын сан
🔹Татварын Ерөнхий газар
🔹Үндэсний давхар даатгал
Шинэ мэдээ