Энх тайвны гүүрний баруун хойно,
Гэрэгэ тауэр, 6-р давхар
08:30 - 17:30
Даваа - Баасан
✅ Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого, Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулж иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийн хэмжээ 100.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байсныг 150.0 сая төгрөгөөс хэтрэхгүй болгон нэмэгдүүллээ.
✅ Орон сууцны ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалтын хэмжээ мөн нэмэгдэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Зээлийн батлан даалтын сангийн 7700-2035 утсаар лавлана уу.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрний баруун хойно, Гэрэгэ тауэр, 6-р давхар.