Хойд бүсийн салбар нээгдсэнээр Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, Жижиг дунд үйлчилгээ эрхлэгч нар бизнесийн болон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ЗБДС-ийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, ЗБДС-ийн Хойд бүс хариуцсан салбарын захирал М.Баярцогт, Орхон аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт, Орхон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, МҮХАҮТ-ын Орхон аймаг дах салбар танхимын тэргүүн М.Ганбат нар оролцлоо.
Шинэ мэдээ