Зээлийн батлан даалтын сан Хойд бүсийн салбараа Орхон аймагт нээлээ

Хойд бүсийн салбар нээгдсэнээр Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, Жижиг дунд үйлчилгээ эрхлэгч нар бизнесийн болон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдлээ.

 

Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ЗБДС-ийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, ЗБДС-ийн Хойд бүс хариуцсан салбарын захирал М.Баярцогт, Орхон аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт, Орхон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, МҮХАҮТ-ын Орхон аймаг дах салбар танхимын тэргүүн М.Ганбат нар оролцлоо.