Энх тайвны гүүрний баруун хойно,
Гэрэгэ тауэр, 6-р давхар
08:30 - 17:30
Даваа - Баасан
Бүс нутгийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд бүсийн салбар нээгдсэнээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд, Жижиг дунд үйлчилгээ эрхлэгч нар бизнесийн болон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн ЗБДС-ийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, ЗБДС-ийн Зүүн бүс хариуцсан салбарын захирал Б.Дэлгэрмаа, Монголбанк, Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн шийдэл ТББ, Дорнод аймгийн агeнтлаг хэлтсийн дарга нар, иргэд бизнeс эрхлэгч нар оролцлоо.