ХҮНСНИЙ БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БАТЛАН ДААЛТ

Хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх.

Батлан даалтын нөхцөл

Зээлийн төрөлЭргэлтийн хөрөнгө
Хөрөнгө оруулалт
Зээлийн хэмжээЗээлдэгчийн бизнесийн онцлог, цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадавхаас хамааруулан ХХААХҮЯ-ны тогтоосон дээд хязгаараас хэтрүүлэхгүй олгоно.
Зээлийн хүүЖилийн 5% - 6%
Зээлийн хугацаа60 сар хүртэл
Батлан даалтын хэмжээ1,2 тэрбум төгрөг хүртэл
Батлан даалтын шимтгэл1 жил хүртэл хугацаанд – 1%
2 жил хүртэл хугацаанд – 2%
2 жилээс дээш хугацаанд – 3%
Зээлдэгчид тавигдах шаардлагаХүнс, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх өр төлбөргүй байх
Батлан даалтын үйлчилгээний хураамж10,000 төгрөг

 

Батлан даалт гаргахад хориглосон заалт: 
1.Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалттай зээлийн өрийн үлдэгдэлтэй
2.Тухайн зээл нь өмнөх зээлийг хаах зориулалттай (өмнөх зээлийг зээлдэгч өөрийн бизнестээ зориулж авсан байх бөгөөд одоо авч буй батлан даалттай зээлийн 50 хувиас ихгүй хувийг шилжүүлэхэд хамаарахгүй)
3. Байнгын оршин суух тодорхой хаяггүй
4. Өмнө нь төслийн зээлд хамрагдсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй
5. Сангаас шаардсан нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
6. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн

Бүрдүүлэх материал
1.    Банкны албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
2.    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болохыг нотлох баримт бичиг
3.    Сангаас шаардах нэмэлт материалууд
4.    Үйлчилгээний хураамж төлсөн баримт