Энх тайвны гүүрний баруун хойно,
Гэрэгэ тауэр, 6-р давхар
08:30 - 17:30
Даваа - Баасан
Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн батлан даалт
Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.
Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргана.
Батлан даалттай зээлийн нөхцөл
Зээлийн төрөл | Эргэлтийн хөрөнгийн |
Зээлийн хэмжээ | 500 сая төгрөг хүртэл |
Зээлийн хугацаа | 3 жилээс хэтрэхгүй |
Зээлийн хүү | Жилийн 3% |
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа | 12 сараас хэтрэхгүй |
Батлан даалтын хэмжээ | Зээлийн 60% хүртэл |
Батлан даалтын дээд хэмжээ | 300 сая төгрөг |
Батлан даалтын шимтгэл | Батлан даасан дүнгийн 1% |
Батлан даалтын үйлчилгээний хураамж | 50,000 төгрөг |
• Банк, санхүүгийн байгууллагын албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
• Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт
• НӨАТ төлөгч болохыг нотлох баримт
• Сангаас шаардах нэмэлт материалууд