Амжилт дагуулсан МИНИЙ БУЛГАН хөтөлбөрийн хүрээнд “БҮТЭЭЛЧ МАНЛАЙЛАГЧ” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, хэлэлцүүлэг Булган аймагт зохион байгуулагдлаа

Энэхүү арга хэмжээнд ЗБДС-ийн Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа оролцож, Зээлийн батлан даалтын сангийн боломж, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын сан Булган аймагт нийт 8 зээлдэгчид 1.7 тэрбум төгрөгийн зээлд 0.9 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна.