Арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдэд зээлийн батлан даалт гарган, санхүүжилтийн боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлд “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо

Тодруулбал, Зээлийн батлан даалтын сангийн зүгээс

• Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд батлан даалтын бүтээгдэхүүнийг танилцуулах, батлан даалттай зээл авахад зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах;

• Банк, санхүүгийн байгууллагаас, зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах чиглэлд хамтран ажиллахаар болж өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

  • 1 copy.jpg
  • 3 copy.jpg