УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН БАТЛАН ДААЛТТАЙ ОРОН НУТГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ДАРААХ АЙМГУУДАД АМЖИЛТТАЙ ОЛГОГДООД БАЙНА.

Зээлийн батлан даалтын сангаас банк санхүүгийн байгууллагаар дамжуулан 21 аймагт ипотекийн 3 болон 6 хувийн хүүтэй зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна.
Тус батлан даалттай ипотекийн зээл одоогийн байдлаар Хэнтий аймаг, Ховд аймаг, Архангай аймаг, Баянхонгор аймаг, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймаг, Сүхбаатар аймаг, Завхан аймаг, Өмнөговь аймаг, Сэлэнгэ аймаг, Дундговь аймаг, Өвөрхангай аймаг, Налайх дүүрэгт амжилттай олгогдлоо.
✅ Ипотекийн 6% хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалттай зээлийг: Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Капитрон банк, Богд банкаар
✅ Ипотекийн 3% хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалттай зээлийг: Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Ариг банк, Транс банк, Кредит банкаар тус тус олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Зээлийн батлан даалтын сангийн 7700-2035 утсаар лавлах боломжтой.