Зээлийн батлан даалтын сан 21 аймгийн арилжааны банкны зээлийн ажилтнуудад “Батлан даалттай зээлийн судалгаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр цахим сургалт явууллаа. Тус сургалт 09:30 минутаас 17:30 хүртэл үргэлжилсэн ба орон нутгийн арилжааны банкны 973 төлөөлөгч амжилттай хамрагдсан.