Зээлийн батлан даалтын сангаас ирэх онд орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг түлхүү дэмжихэд анхаарна.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-3338 төсөл нь ЖДҮ эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй, эх үүсвэртэй, батлан даалттай санхүүжилтээр дэмжих зорилготой бөгөөд төслийн шугамаар 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлэнд 30-60 хувийн батлан даалт гаргаж байна.