Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгуулж байна

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд “Бизнесээ хөгжүүл” сертификат олгох 5 хоногийн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. 
Сургалтад Зээлийн батлан даалтын сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага, нөхцөлийн талаарх мэдээлэл хүргэлээ.